Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компанийн зохион бүтээж буй автомашин ямар байдалтай харагдах талаар таамаг дэвшүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Apple цахилгаан хөдөлгүүрт, жолоочгүй автомашин зохион бүтээх "Project Titan" төсөл хэрэгжүүлж байгаа ч энэ тухай мэдээллийг маш сайн нууцалж байгаа билээ.

Тэгвэл Их Британийн автомашины лизингийн Vanarama компани Apple-ийн гоо зүйн таашаал, бүтээгдэхүүнүүддээ өргөн хэрэглэдэг дизайны элементүүд зэргийг автомашины чиглэлээр авсан патентын мэдээллүүдтэй нь нийлүүлж боловсруулсны үндсэн дээр ямар байдалтай харагдах бүтээгдэхүүн гаргаж магадгүй талаар таамаг дэвшүүлжээ.

Ингэхдээ Apple-ийн ирээдүйн автомашины бүтэн зураглалыг гаргаж үзүүлсэн байна.

Vanarama компанийн үзэж байгаагаар шинэ автомашин нь бүтэн эргэдэг урд суудалтай, эргэсэн тохиолдолд машины бүхээг амралтын өрөө болж хувирдаг, минималист дизайнтай нүүрний том хяналтын самбар, дуу хоолойгоор харилцах Siri систем суурилуулсан жолооны хүрд зэрэгтэй байх гэнэ. Мэдээж хүрдний голд Apple-ийн гэрэлтдэг логог байрлуулжээ.

Британийн компанийн таамаг учраас жолооны хүрдийг баруун гар талд дүрсэлжээ.

Apple шинэ технологитой автомашин зохион бүтээх төслийнхөө хүрээнд эхний бүтээгдэхүүнээ 2025 онд танилцуулах төлөвтэй байгааг Блүүмбэрг суваг өнгөрсөн сард мэдээлсэн юм.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Mashable