Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт тав, Баянхонгорт хоёр хоног шинээр халдвар илрээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт коронавирусийн дотоодын халдвар 286-аар нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 51 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 137 нь буюу 47.9 хувь нь Улаанбаатар хотод илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт хамгийн олон буюу 15-19 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Баянхонгор, Булган, Говь-Алтай аймагт өнгөрсөн хоногт шинээр халдвар илрээгүй.

Ташрамд дурдахад, Булган аймагт тав, Баянхонгорт хоёр хоногт халдвар нэмж илрээгүй байна.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 384,745-д хүрсэн. Үүнээс 215,204 нь Улаанбаатар хотод, 170,525 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал: