Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын мэдээллийг танилцуулж байна.
1. Монгол Улсын иргэн байх, эрүүл байх
2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;
3. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
4. Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна.
Бүртгэл 2021 оны арванхоёрдугаар сарын 9-31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
1. "БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт"-ыг (Хятад эсхүл Англи хэл дээр бөглөнө);
2. Гадаад паспортын эхний нүүр хуудас
3. Боловсролын зэргийн гэрчилгээ (Нотариатаар баталгаажуулсан байх)
Хүсэлт гаргагч нь өөрийн сурч буй эсвэл төгссөн сургуулиас олгосон төгсөлтийн гэрчилгээ эсхүл элсэлтийн гэрчилгээг ирүүлэх ёстой;
4. Дүнгийн хуулбар
Бүх бичиг баримтыг хятад эсхүл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах;
5. HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас
6. Элсэлтийн материал
Магистр, докторын тэтгэлэгт хүсэлт гаргагч нь элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгөх; (Элсэлтийн материал нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нэн тэргүүний баримт бичгийн нэг байх болно.)
7. Суралцах төлөвлөгөө
8. Хоёр тодорхойлох захидал
9. Ур чадварын бүтээл
10. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх;
11. "Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх
12. Цагдаагийн тодорхойлолт
Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлолт байх;
2022 оны 1 дүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтсон цагт бичгийн шалгалт, ярилцлагыг зохион байгуулна. Шалгалтын тухай мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэх тул хүсэлт гаргахдаа холбоо барих хаягаа үнэн зөв бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулах болно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү.
Хавсралтад:
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам