Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжин: Маргаашаас Замын-Үүд боомтоор авто замын тээвэр хийгдэж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Б.Мөнхжин: Маргаашаас Замын-Үүд боомтоор авто замын тээвэр хийгдэж эхэлнэ
Sara, ikon.mn - text to speech

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 10-наас Замын-Үүд боомтоор ачаа тээвэр хэвийн явж эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр миний бие дэд сайдын хувиар төрийн бусад байгууллагын төлөөлөл, Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консулын хамтаар газар дээр нь чингэлэг хүлээж авах туршилт хийж үзлээ.

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар тохирсон. Бэлтгэл хангагдсан байна.

Маргаашаас авто замын тээвэр хийгдэж эхэлнэ.

Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машин байгаа. Тэдгээр машинуудыг эхний ээлжид оруулж ирнэ. Түүний дараа чингэлэг тээврийн горимд орно.  

Туршилт хийж үзэхэд чингэлэг тээвэр явуулахад бүрэн боломжтой болсон байна" гэв.