Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хоёр дахь баян хүн салсан эхнэртээ $7 тэрбумыг алдаж магадгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгийн хэмжээгээр Орост хоёрт жагсдаг баян эрхэм салсан эхнэртээ $7 тэрбумыг алдаж болзошгүй болжээ.

Тэрбумтан Владимир Потанинаас салсан Наталья Потанина экс нөхрийнхөө хөрөнгийн дөрөвний нэгийг авахаар Лондон хотын шүүхэд хандсан тухай Мягмар гарагт Блүүмбэрг суваг мэдээлсэн байна.

Британийн шүүх ийм тохиолдолд салсан хосын хөрөнгийг тэнцүү хуваах шийдвэр өмнө нь гаргаж байжээ.

Потанины хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $30 тэрбум гэж тооцоолсон байдаг. Үүний ихэнх нь дэлхийн хамгийн том металл үйлдвэрлэгчдийн нэг Норильск Никелийн хувьцаа юм.

Наталья Потанина энэхүү эзэмшлийнх нь 50 хувийг салгаж авахаар Британийн шүүхэд ханджээ.

Хэрвээ шүүх Натальягийн талд шийдвэр гаргавал энэ нь орчин үеийн түүхэнд гуравт орох өндөр өртөгтэй гэр бүл салалт болох юм. Өмнө нь зөвхөн Амазоны Жэф Безос, Майкрософтын Билл Гэйтс нар үүнээс өндөр өртгөөр гэр бүлээ салгаж байв.

Сүүлд Оросын өөр нэг тэрбумтан Фархад Ахметов гэр бүлээ салгахдаа $631 саяыг экс эхнэртээ төлөх шийдвэрийг Лондон хотын шүүхээр гаргуулж байжээ. Гэхдээ тэд сүүлд үүнээс гурав дахин бага мөнгө төлж салахаар тохиролцсон гэдэг.

Өмнө нь ОХУ-д болсон шүүх хурлын шийдвэрээр Наталья $40 саяыг экс нөхрөөсөө салгаж чадсан юм байна. Харин Потанин өөрөө $84 саяыг төлсөн гэж ярьдаг.

Гэтэл Британийн шүүгч өмнөх хурал дээр үүнийг нь 31 жил хамт амьдарсан хүмүүсийн хувьд хэтэрхий бага мөнгө гэж дүгнэж байжээ. Тиймээс Потанин их хэмжээний хөрөнгөө алдах магадлал өндөр болоод байна.

 

Эх сурвалж: Russia Today