• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцар улс “амиа егүүтгэх машин”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх хууль ёсны зөвшөөрөл олгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Австралийн нэг компанийн 3D технологиор бүтээсэн үхлийн машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хууль ёсны зөвшөөрлийг Швейцарын эрх баригчид өгсөн тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүсийг “зовлонгүй” үхүүлэх зориулалттай уг машиныг Exit International байгууллагын захиалгаар бүтээсэн юм байна. Швейцар улсад хүн өөрийн хүслээр амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг юм. Одоо тус улсад тусгай тарилгаар хүмүүсийн хүслийг гүйцээдэг. Дээрх машинд зөвшөөрөл олгосноор амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүст бас нэг сонголт бий болж байна.

Уг машины битүү бүхээгт орж суусан хүн нэг товч дарахад хүчилтөрөгчийн хэмжээ доторх агаарын 1 хувь хүртэл аажмаар буурч, оронд нь азотын хийгээр дүүрдэг ажээ. Ингэснээр хүн 30 хүрэхгүй секундийн дотор ухаанаа алдаж, ямар нэг зовлон шаналгаагүйгээр амьсгал хураадаг юм байна.

Үхлийн машиныг Швейцарт ирэх онд багтаан ашиглаж эхлэхээр болжээ.

“Assisted suicide” буюу бусдын тусламжтай амиа егүүтгэх арга АНУ-ын зарим мужууд, Нидерланд, Герман, Испани, Канад зэрэг улсуудад хуулиар зөвшөөрөгддөг.

Ингэхдээ эдгэршгүй өвчин туссан байх зэрэг нэлээд өндөр шалгуур нөхцөл тавигддаг байна.

 

Эх сурвалж: Tribune News Service

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.