Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Б зааланд

09:00 цагт Швейцарын хамтын ажиллагааны газраас МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамаар дамжуулан орон нутгийн эмнэлэгт хөдөлгөөнт 6 ширхэг рентген аппарат хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хүлээлгэн өгнө.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэнэ.

13:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, 

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

13:30 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

“Туушин” зочид буудалд

10:00 цагт Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр ХНХЯ, Германы GFA компани хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үр дүнг танилцуулна.

МУИС-ын Номын сангийн  хурлын танхимд

10:00 цагт Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагууд “Зөвшөөрөл, Батламж, Гэрчилгээ” гэх мэт тусгай зөвшөөрөлтэй адилтгах бичиг баримт олгодог, албан тушаалтнуудын хүнд суртал, чирэгдэл нь аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдлыг бий болгож буй тухай асуудлыг хөндсөн "ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ" хэлэлцүүлэг болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Авлигын эсрэг олон улсын өдрөөр Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэг болно.

Шонхор тауэрт

11:00 цагт Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган” болон маргааш болох тайван жагсаал, цаг үеийн асуудлаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийнэ.