Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

“ЗОХИЦУУЛАЛТ-2021” дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг боллоо

ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос өнөөдөр /2021.12.08/ “ЗОХИЦУУЛАЛТ-2021” дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Харилцаа Холбооны Зохицуулах хорооны  дарга Г.Чинзориг нээж үг хэлэв.

 
ХХЗХ-ны дарга Г.Чинзориг

“ЗОХИЦУУЛАЛТ-2021” дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгч 150 гаруй аж ахуй нэгж  байгууллагын төлөөллүүд цахим, танхим хосолсон байдлаар оролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлэг нь “Дараа үеийн зохицуулалтын чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХХЗХ-ны Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц хөгжлийн хэлтсийн дарга Х.Нинжболор “Дараа үеийн зохицуулалтын чиг хандлага”, Интернэтэд суурилсан үйлчилгээ технологийн хэлтсийн дарга Т.Батболд “Зохицуулалтын тэнцвэртэй байдал, үйлчилгээний асуудлууд”, мэргэжилтэн Г.Мөнхтулга, А.Ангараг нар “Сүлжээний нээлттэй байдал” /Open access, Net-Neutrality/ сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийг 21 аймгийн үйлчилгээ эрхлэгчдэд шууд дамжуулалт хийж цахимаар санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнээрээ онцлог боллоо.

 
Хэлэлцүүлгийн Чиглүүлэгч ХХЗХ-ны Дэд дарга Д.Сэрээдорж
 
ХХЗХ-ны Хэлтсийн дарга Т.Батболд
 

Сэдвүүдийн хүрээнд үйлчилгээ эрхлэгчид өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт хэлэлцүүлэг боллоо.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.