Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Хил зөрчиж, ОХУ-д саатуулагдсан монгол иргэдийг авахаар болсон"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өчигдөр/2021.12.07/ Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан. 

Эдгээр иргэдийг өнөөдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм.

 2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485  хүн. Арваннэг, арванхоёрдугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн 5 удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм гэсэн мэдээллийг ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өглөө.