Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдээ гурван сар дулаан байраар хангана

ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарч байжээ.

Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өчигдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болсон байна.

Аймгийн ЗДТГ болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулах юм.

Өчигдөр тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж, коронавирусийн шинжилгээ хийн дулаан байранд оруулсан талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.