Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд нэмэлт тунгийн дархлаажуулалт 37.4 хувьд хүрэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 5,538 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал,

  • I тунг 84,
  • II тунг 160,
  • нэмэлт сэргээх тунг 5,294 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувьд хүрэв. Зорилтот бүлгийн буюу 2,978 жирэмсэн эх, 12-15 насны 68,125, 16-17 насны 26,822 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.

Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг энд дарж харна уу.
 

 

Эх сурвалж: УОК-ын Нэгдсэн шуурхай штаб