Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: Баатарын БАТ (1964-2021)

ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баатарын Бат

(1964-2021)

Бидний дотнын анд, журмын нөхөр Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намын анхдагчдын нэг Баатар овогтой Бат нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бурхны оронд заларлаа.

Б.Бат нь 1964 оны 05 дугаар сарын 05-нд  Улаанбаатар хотод мэндэлсэн.

1972-1982 онд Нийслэлийн 10 жилийн  Лаборатори Нэгдүгээр  дунд сургуулийг,

1982-1988 онд Монгол Улсын Их Сургуулийг Математикч мэргэжлээр төгссөн.

Тэрээр 1988-1990 онд Шинжлэх Ухааны Академийн Физик-Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар,

1990-1992 онд “Даян Дөрөв” пүүсийн захирал,

1992-1995 онд Монголын анхны хувийн банк болох “Төв-Ази” банкны ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллаж байв.

1996 оноос “Их Алт” ХХК, “Заамарын Их Алт” ХХК-ны захирлаар эдүгээ хүртэл ажиллаж байсан бөгөөд хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй удирдагч, ардчиллын түүчээлэгч, Монголын анхны бизнесменүүдийн нэгэн  байсан юм.

1990 онд ШУА-ийн Математикийн Хүрээлэнд МОАХ-ны салбар зөвлөлийг байгуулж, МОАХ-ны Анхдугаар Их Хурлын Төлөөлөгчөөр оролцож байсан Монголын Ардчиллын Анхдагчдын нэг байлаа.

Б.Бат маань биднээсээ салан одсонд гүнээ гашуудаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг сайхан сэтгэлт гэгээн дүр бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно.

 

Ангийн андууд, журмын нөхдөөс нь

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.