Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт зургаа, Булган, Завхан, Дундговьд хоёр хоног халдварын тохиолдол илрээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн дотоодын халдвар 296-аар нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 51.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 144 нь буюу 48.6 хувь нь Улаанбаатар хотод илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Дорноговь, Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 17-20 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Дундговь, Завхан, Увс, Булган, Төв аймагт өнгөрсөн хоногт шинээр халдвар илрээгүй.

Ташрамд дурдахад, Увс аймагт халдвар нэмж илрээгүй зургаа хонож байгаа бол Булган, Завхан, Дундговь хоёр хоножээ.

ДЭМБ-ын журмын дагуу дээрх аймгуудад коронавирусийн тохиолдол нэмж илэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу ногоон бүс гэж үзэх юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийтдээ 385,166-д хүрсэн. Үүнээс 214,646 нь Улаанбаатар хотод, 170,153 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал:

 
 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.