Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Харбин хот коронавирусийн халдвар авсан иргэдэд $1,500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Зүүн хойд Хятадын Харбин хотын захиргаа сайн дураараа шинжилгээ өгөөд коронавирусийн халдвартай нь тогтоогдсон иргэдэд $1500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ.

Энэ нь халдвар авснаа нуухаас сэргийлсэн арга хэмжээ юм байна. Гэхдээ уг арга хэмжээнд хэн нэг өвчтөний ойрын хавьтал болоод эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг хамруулахгүй ажээ.

Өөрөөр хэлбэл ойрын хавьтал болоогүй ч өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бол шинжлүүлээд хариу эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгө авах болзлыг хангах юм байна.

“Хэрвээ танд хэн нэгнээс хамааралгүйгээр халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бид танд 10,000 юань олгох болно” гэж энэ сарын 4-ний өдөр Харбин хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Харбин хотод өдөр бүр 10 хүрэхгүй тооны халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд Өвөр Монголын зарим хэсэг, Бээжин, Шанхай хотуудад коронавирусийн халдварын голомтууд илрээд байгаа.

Ням гарагт Хятад даяар халдварын 61 тохиолдол шинээр илэрч, нийт идэвхтэй байгаа халдвар тээгчдийн тоог 1,060 болгосон байна.

 

Эх сурвалж: Business Insider