Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найм, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатарынхыг дөрвөн жилээр хасжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болжээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

  1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
  2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

  • Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
  • Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
  • Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.