Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Яармагийн гурван эгнээ замын хоёроор нь ус урсаж байна. Иргэд автомашины хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангах шаардлагатай"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Яармагийн зам дагуу бохирын ус халин гарч хөлдсөнөөр зам дээр мөсөн давхарга үүсжээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Яармаг орчимд замын хөдөлгөөний удаашрал үүсэж, түгжрэл бий болж байна. Энэ замаар явж байгаа иргэд автомашины хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлагатай.

Гурван эгнээ замын хоёр эгнээгээр ус урсаж байна. Сар орчим болсон асуудал юм. Байгууллагын зүгээс үүссэн асуудлыг засна гэсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу холбогдох газарт арга хэмжээ тооцно. 

Худгаас дахиад ус алдах эрсдэлтэй. Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс хотын шуурхай албанд удаа дараа мэдэгдээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давс, бодис цацуулж байна. Гэсэн хэдий ч эргээд халтиргаа үүссээр байна.

Өдрийн цагт энэ хэсэгт бодис цацаад халтиргаа багасна. Тиймээс энэ хэсэг орчмоор явж байгаа жолооч нар оройн цагаар хурдаа тааруулж явах хэрэгтэй. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ оны аравдугаар сард Яармаг орчимд 13 осол, арваннэгдүгээр сард 11 осол бүртгэгдсэн" гэлээ.