Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Үйлстөгөлдөр: Тэтгэлэгт хөтөлбөрийг таниулахын тулд нэвтрүүлэг бэлдсэнээ хэсэгчлэн түгээсэн. Шүүмжлэлийг хүлээн авч байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Илгээлт - 2100 хөтөлбөр"-өөр Монгол Улсын 330 сум, 171 хорооноос тус бүр Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамгийн өндөр оноо авсан сурагчийг шалгаруулан гадаадын шилдэг их, дээд сургуульд элсэх боломжийг олгож байгаа юм.

Энэ тухай нэвтрүүлэг хийхдээ тухайн хүүхдүүдийн нэр төр, эрхэм зүйлд халдсан, доромжилсон агуулгатай байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөөр байгаа билээ.

Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр "Илгээлт - 2100 хөтөлбөрийг улс орон даяар олон нийтэд таниулж, багш сурагчдыг урамшуулж, тэднийг сэдэлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөтөлбөр жил бүр явагдана. Дараа дараагийн жилийн сурагчид, ерөнхий боловсролын түвшинд ахиц гарах магадлал өндөртэй. Багш, сурагчдыг сэдэлжүүлж, чармайлт зүтгэлтэй байлгахын тулд бид нэг удаагийн нэвтрүүлэг бэлдсэн. Ингэхдээ баруун таван аймгийн таван хүүхдийг сонгож нэвтрүүлэг бэлдэн, цахим орчинд хэсэгчилж түгээсэн. Тодорхой шүүмжлэл гарсныг маш сайн хүлээж авч байгаа. Цаашид анхаарах болно" хэмээн тайлбар хийв.