2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°
08:00
S30
-9°

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсаас ирээд гэрийн тусгаарлалтад оров

ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.

2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд  Рам Чандра нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын үр дүнд Монгол, Энэтхэгийн хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны үйлдвэрийн төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусган, үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар хоёр тал хамтын хүчин чармайлт тавих нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Түүнчлэн Энэтхэгийн мэдээллийн технологийн ололт амжилтаас суралцах,  Монгол Цахиурын хөндийг Улаанбаатарт байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаа эхлүүлж, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх, Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх зэрэг УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон асуудлуудыг Энэтхэгийн тал дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Ковид-19 цар тахлын эсрэг хамтран тэмцэж, харилцан тусламж дэмжлэг үзүүлж байгаа сайн жишгийг цаашид үргэлжлүүлж, эрчимжүүлэх, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж, бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн үйл хэрэгт хамтын хувь нэмэр оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотоллоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айлчлалаа өндөрлөж, эх орондоо ирээд УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм.

Түүнтэй хамт айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд мөн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж эхэлжээ.       

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x