Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага Mederva Health UX/UI дизайнер ажилд авна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний тухай

АНУ-ын Сан Франциско хотод байрлах Mederva Health нь дэлхийн өнцөг бүрд байрлах өвчтөнүүдийг Америк нарийн мэргэжлийн эмч нартай технологид суурилсан шийдлээр холбон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Бидний зорилго бол анагаах ухааны мэдлэг, тэгш хуваарилалтыг дэлхий дахинд нэмэгдүүлэх юм. Бид цахиурын хөндийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжсэн, “хөгжүүлэх-нэвтрүүлэх-сайжруулах” технологийн арга барилыг баримталдаг хамт олон.

Гүйцэтгэх ажлын тухай

Бид Монгол хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээгээ сайжруулах, оновчтойгоор нутагшуулах, хөгжүүлэх, хэрэглэгчдэд авахад амархан бүтээгдэхүүн болгоход хамтран оролцох (гэрээт) UX/UI дизайнерыг хайж байна. Манай багийн гишүүн болсноор Google, Amazon, Microsoft зэрэг компаниудад ажиллаж туршлага хуримтлуулсан Америк инженерүүдийн болон Монгол дахь хөгжүүлэлтийн баг бүрэлдэхүүнтэй гар нийлж ажиллах юм. Бид шинээр UX/UI дизайн зохиох, дизайны шинэ арга барилд түргэн нэвтрэх, бусад үйл ажиллагааны багуудтай хамтран ажиллах чадвартай дизайнеруудыг урьж байна.

Ямар ажил хийх вэ?

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай хамтран хэрэглэгчийн шаардлагыг илрүүлж, үнэлнэ.
  • Зохиолын самбар (storyboards), үйл явцын урсгал (process flows) зэргийг ашиглан дизайны санаагаа дүрслэн багтаа танилцуулна.
  • График интерфейсийн элементүүдийг зохион бүтээнэ.
  • Бүтээгдэхүүний үйл ажиллагаа, харагдах байдлыг тодорхой харуулсан UI загваруудыг (mockup) бүтээнэ.
  • График дизайн (жишээ нь зураг, тойм зураг, хүснэгт) бүтээнэ.
  • UX-тай холбоотой асуудлуудыг илрүүлж, засварлах шийдлийг хөгжүүлэлтийн багтай хамтран гүйцэтгэнэ. (жишээ нь "responsiveness")
  • Байгууллагын дизайны стандартыг хамтран бүтээлцэнэ.

Ямар хүмүүстэй хамт ажиллах вэ?

  • Microsoft корпорацын дижитал бүтээгдэхүүний дизайны захирлаар 7 жил ажилласан дизайнертай туршлага, санаа, шийдлийн талаар өдөр тутам санал солилцож, хамтран ажиллана.
  • Монгол, америк инженерүүдээс бүрдсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн гишүүдтэй хамтран бүтээсэн дизайнаа хэрэгжүүлнэ.
  • Монгол дахь өвчтөн хариуцсан мэргэжилтнүүдийн багийн гишүүдээс хэрэглэгчийн шаардлага, асуудлын талаар мэдээлэл (feedback) авна.

Ямар дизайнеруудад тохиромжтой вэ?

  • UX/UI, график дизайны ажлын туршлагатай.
  • Өөрийн бүтээсэн дизайн төслүүдийн портфолиотой бол тун сайн.
  • UI, график дизайн гаргахад шаардлагатай программууд дээр ажиллах чадвартай
  • Америк, Монгол гишүүдээс бүрдсэн программ болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай англи хэлээр хамтран ажиллах чадвартай

Цалин, байршил

  • Бидний санал болгох анхан шатны гэрээ нь 12 сарын хугацаатай, сарын 2’800’000-3’500’000 төгрөгийн хөлстэй байна.
  • Бид хөнгөн зууш, уух зүйлс, кофе болон бусад оффисын орчны дэмжлэгээр хангагдсан Улаанбаатар хотод байрших оффисоор хангана.

Шалгаруулах үйл явц

  • Сонирхож буй дизайнерууд дараах линкээр хүсэлт, портфолиогоо илгээгээрэй:
    mederva.typeform.com/join-designers
    Хүсэлтүүдийг энэ оны 12-сарын 25-өдөр хүртэл хүлээж авна.
  • Бид тохиромжтой гэж үзсэн дизайнеруудыг 2-3 шатны ярилцлагад урина.
  • Ярилцлагаар тохиромжтой гэж тодорхойлогдсон дизайнерт гэрээний урилга илгээнэ.

Чухал мэдээлэл

Mederva Health нь тэгш боломжоор ажил олгогч байгууллага юм. Иймээс бид ажил олгогчийн хувьд шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэсний гарал үүсэл, нас, хөгжлийн бэрхшээл, генетикийн мэдээлэл зэргээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэдгээ амлаж байна. Бид амлалтаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд ажилд авах явцдаа ялгаварлан гадуурхах шинжтэй хувийн асуултууд (шашин, хүйс, гэр бүлийн байдал, улс төрийн үзэл бодол г.м.) эсвэл фото зураг зэргийг шаарддаггүй.

Манай байгууллагыг төлөөлж тантай харьцаж буй хүн/хүмүүс дээрх амлалтыг зөрчсөн шинжтэй хандлага, авир гаргавал бидэнд legal@medervahealth.com хаягаар хандахыг хүсье. Бид ирсэн гомдол бүрийг хариуцлагатайгаар шалгаж, залруулах арга хэмжээг цаг алдахгүй авна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.