Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ZOCHIL Шарк Танкаас 400 саяын хөрөнгө оруулалт авч чадлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 6
Сурталчилгаа

2 жилийн өмнө 2019 оны 10 сард анх компаниа үүсгэн байгуулж, 2020 оны 2 сард онлайн худалдаа эрхлэгч нарт зориулсан анхны бүтээгдэхүүн болох Version 1-ээ гаргаж байсан 4 залуу өнөөдөр Монголын Шарк Танк хөрөнгө оруулалтын нэвтрүүлгээс 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадлаа.

 

Бид нийгэмд юуг түгээсэн бэ?

Бид 2 жилийн хугацаанд маш шаргуу ажилласнаар Монголын 10,000 худалдаа эрхлэгчдэд технологийн мэдлэг олгож чадсан.

Үйл ажиллагааны цар хүрээ

Зочил худалдааны платформын тусламжтайгаар 1000 гаруй үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа автоматжуулж, онлайн дэлгүүрээ нээн бүтээмжээ дээшлүүлснээр үнэт цагаа хэмнэх боломжтой болсон. Мөн бид хүргэлт, төлбөр тооцоо, fintech-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтран эко систем бий болгох, дараагийн шилжилтийг хийхээр ажиллаж байна. Энэхүү худалдааны салбарын шилжилт нь нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй бөгөөд хүн бүхэн өөрийн онлайн худалдааны бизнесээ эхлүүлэх, дэлхийн брэндийг бүтээх боломжтой платформыг бид бүтээсэн.

Шарк Танкаас хөрөнгө оруулалт авч чадсан нь

Бид нарыг үргэлж тусалж, дэмжиж явдаг хэрэглэгчид, хамт олон, харилцагч болон хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр 0-ээс эхэлсэн бизнес 2 тэрбумын үнэлгээтэй болж, дараагийн шатанд гарах 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа авлаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь Зочилыг дараачийн түвшинд аваачих томоохон дэмжлэг болж байгаа бөгөөд удахгүй бид өөрсдийн системээрээ дамжуулан олон улсын зах зээлд гарахдаа бэлдэж байна.

Талархал

Zochil Худалдаа эрхлэгчдийн тулгамддаг асуудлыг ар араас нь шийдэж, хүн бүрийг нэмэлт орлогын эх үүсвэртэй болгохыг зорьдог билээ.

Бидэнд итгэж хөрөнгө оруулсан Ч.Анар болон Д.Энхтүвшин Шарк нартаа болон энэхүү нэвтрүүлгийг зохион байгуулсан Mongol HD TV-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Мөн бидний амжилт бол хамтран ажилладаг төлбөрийн системүүд болох Hipay, Socialpay, Qpay, Monpay, хүргэлтийн компаниуд болох Буухиа Элч, Delko, Монгол Шуудан компаниуд, биднийг сонгон хэрэглэдэг 1000 гаруй харилцагч, бизнес эрхлэгч нарын маань хамтын ажиллагааны үр дүн билээ. Хамтдаа онлайн худалдааг хөгжүүлцгээе.

Онлайн дэлгүүрээ одоо нээ

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/zochilplatform

Утас: 7777–8787

Вебсайт: https://zochil.mn/

Аппликэйшн татах холбоосууд:

Android: https://bit.ly/3rNRqFu

IOS: https://apple.co/2R5zysV

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.