Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин 2022 өвлийн олимпийн билэг тэмдэгт ямар нууцууд агуулна вэ?

ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улиралд Бээжин хот жавхаатай

2022 онд Хятад улс Бээжин хотод “Бээжин 2022 өвлийн олимп” болон “Бээжин 2022 пара олимп”-ийг зохион байгуулна. Хэрвээ та Хятадад ирж энэ хоёр гайхамшигт спортын наадмыг үзэх гэж байгаа бол танд дэлхийн хамгийн гайхамшигт өвлийн спортын наадмыг мэдрэх боломж олджээ.

Хэдийгээр нээлтийн арга хэмжээ болоход багагүй хугацаа үлдсэн ч танд мөрөөдлийн хоёр үлгэрийг танилцуулахыг хүсэж байна. Энэ бол 2022 өвлийн олимп болон өвлийн пара олимпийн үзэсгэлэнт билэг тэмдгийн тухай юм.

Энэ хоёр  билэг тэмдэг нь дан утгат ханз үсгээр илэрхийлсэн сонин сайхан мөрөөдлийн хоёр үлгэрийн товчлол юм.

Өвлийн олимпийн бэлгэ тэмдэгт Хятадын “өвөл” гэх ханз үсгээр “онгод” гэсэн утгыг илэрхийлж, Хятадын уран бичлэгийн урлагийн хэлбэрийг ашиглаж, Дорнын соёлын гүн утгыг олон улсын өнөөгийн хэв маягтай нэгтгэж, шинэ үеийн Хятадын шинэ дүр төрх, шинэ мөрөөдлийг илтгэн харуулав.

Билэг тэмдгийн дээд хэсэгт тэшүүрчний дүрсийг харуулж, доод хэсэгт цаначны жавхааг илэрхийлэв. Дунд хэсгийн эргүүлэг зураас нийцтэй бөгөөд хэмнэл дүүрэн байгаа нь наадмыг зохион байгуулах долгилох уулс, тэмцээний талбай, цас мөсөн зам болон баярын намирах туузыг төлөөлж, мөн наадмын баярын харах өнгө үзэмжийг нэмэхээс гадна Бээжин өвлийн олимп Хятадын хаврын баярын үеэр зохион байгуулах бэлэгдлийг давхар тээнэ. 

Билэг тэмдэг дийлэнхдээ цэнхэр өнгөтэй байгаа нь мөрөөдөл, ирээдүй цагийг илэрхийлэхээс гадна  цас мөсний цэвэр тунгалаг шинжийг агуулна. Улаан, шар хоёр өнгө нь Хятад улсын төрийг далбааны өнгө, тамирчдыг хүч урам зоригтой, идэр чийрэг болоод эрч хүчтэй байхыг билэгдэнэ.

“BEIJING 2022” бичилтийн дүрслэлд Хятадын уран бичлэг, цаасан хайчилбарын онцлогийг шингээж, үсгийн тигийн соёлын агуулга, шинж чанарыг тодотгохоос гадна мөн билэг тэмдгийн дүрслэлтэй хамт бүхэл цогц, нэгдэл шинжийг тусгасан.

Бээжин 2022 өвлийн пара олимпийн наадмын билэг тэмдгийн загварыг Хятадын уран бичлэгийн урлаг, өвлийн пара олимпийн спортын онцлогтой уялдуулж бүтээсэн. “Нисэх” гэх ханз үсгээр эрчим болон хүчийг харуулж, уран ухаалгаар урагш гулгаж, ялалт өөд эрчтэй тэмүүлэх тамирчид болоод тэргэнцэр зэрэг өвлийн пара олимпийн тусгай спортын хэрэгслийн хэлбэрийг дүрслэн илэрхийлсэн. Билэг тэмдэгт тамирчид зогсолтгүй цойлж, өөрийгөө даван дийлсэн, бүх хүчээ дайчилж, дэлхийн өвлийн пара олимпийн бурхныг баясгах утгыг харуулна.

 

Зохиолч: Юй ши, Хятадын Цахарын нийгэмлэгийн ахлах судлаач, “ Чан жян өдрийн сонин” ахлах сурвалжлагч