2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°
08:00
S30
-9°

Ж.Нямбаяр: "Гэр" койн бодит бүтээн байгуулалт дээр суурилж байгаагаараа онцлог

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 6
Сурталчилгаа

Дэлхий нийт тэр чигтээ криптовалютаар амьсгалж байна. Үүнийг дагаад Монголд ч мөн адил криптовалютын төрлүүд борооны дараах мөөг шиг олшроод байна. Тэгвэл дижитал болон уламжлалт хөрөнгө оруулалтыг хослуулсан ирээдүйд өсөх үнэ цэн, бодит баталгааг олгож байгаа “Гэр” койн төсөл хэрэгжиж эхэлжээ.

Энэ талаар мэдээлэл хүргэхээр “Гэр” койн ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Ж.Нямбаяртай ярилцлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтийн төслийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн санаачлагчдын нэг юм. 

 

- “Гэр” койн төслийн талаар манай уншигчдад танилцуулахаас хоёулаа ярилцлагаа эхэлье.

Дэлхий нийт тэр чигээрээ дижитал шилжилт буюу койн урсгал руу явж байна. Интернэт л байвал дэлхийн хаанаас ч гар утас болон бусад төхөөрөмжөөс дижитал арилжааны зах зээлд оролцох бүрэн  боломжтой болсон. Энэ давлагаанд санхүүгийн финтек бизнесүүд ч мөн дагаад шилжиж байна. Дижитал валют буюу койноор дамжуулан хөрөнгө оруулалт татахын нэг давуу тал нь олон хүнийг хамруулах боломжтой байдаг. Энэ байдлаараа уламжлалт хөрөнгө оруулалтаас давуу гэж хэлж болно.  Манай “Гэр” койны хувьд бодит бүтээн байгуулалт буюу барилгын салбарт хөрөнгө оруулалтыг зарцуулах нь бусад дижитал валют буюу койноос онцлог. Ер нь уламжлалт болон дижитал хөрөнгө оруулалт хослох нь үнэ цэнэ бүхий капиталыг бий болгох нь бидний зорилго юм. Капитал нь хүний амьдралын тав тухыг хангадаг гол зүйлүүдийн нэг. Дижитал хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн итгэлийг бодит зах зээлтэй уялдуулан, хөрөнгө оруулалт, хөрөнгөө зөв удирдаад явбал хүртэх ашиг нь их байх боломжтой. Миний хувьд бодит хөрөнгө оруулалттай урт хугацааны койныг дэмждэг. Тиймээс бид дотоодын зах зээлээс босгосон хөрөнгийг дотоодын зах зээлд зориулсан капитал болгоё гэсэн зорилттой ажиллаж байна.

Манай “Гэр” койны хувьд бодит бүтээн байгуулалт буюу барилгын салбарт хөрөнгө оруулалтыг зарцуулах нь бусад дижитал валют буюу койноос онцлог.

- Яагаад уг төслийг санаачлан дижитал валютаар хөрөнгө босгож хэрэгжүүлэх болов?

“Гэр” койны анхны санаа нь гэр хорооллын дахин төлөвлөлт буюу хэрхэн олон янданг орон сууцаар солих вэ, богино хугацаанд чанартай хямд үнэ бүхий орон сууцыг бий болгож орон сууц шаардлагатай иргэдийг таатай нөхцөлөөр тав тухтай амьдрах орчноор хангаж болох вэ гэдэг асуултаас урган гарсан. Барилгын салбарт тулгамдаад байгаа гол асуудал бол бэлэн мөнгөний урсгал. Учир нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ үед банкны салбар ипотекийн зээл олгохоос аль болох зайлсхийдэг болжээ. Иргэд 30 хувь, Банк буюу ипотекийн зээлээр 70 хувийг бүрдүүлнэ гэдэг нь их хэмжээний хуримтлал үүсэж байгаа гэсэн үг. Банк дээр хуримтлагдсан байгаа ч буцаад барилгын салбар руу чиглэхгүй байгаа учраас бүтээн байгуулалт тэр дундаа нэн шаардлагатай байгаа орон сууцны барилгын явц удаашралтай болж байна. Барилга барьж байгаа компаниудын төслүүд банкны санхүүжилтгүй учраас зогсонги байдалд орчхоод байна. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт багассан нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болсон. Бид энэ зогсонги байдал арилгаж эргэлтийг нэмэгдүүлэх санаачилга гэж харсан. Хэрхэн эргэлтэд оруулах вэ гэхээр дижитал крипто валют хэлбэрээр хөрөнгө оруулалтаа татах юм. Барилгын салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалт буцаад бодит бүтээн байгуулалт болох зорилготой. 

- Хэзээнээс зах зээлд оруулж эхлэх вэ?

 “Гэр” койныг хүмүүст таниулах, санал болгох ажлууд идэвхжээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл 2021 оны 10 дугаар сарын 25-нд төслийн санаа, зорилго зэргийг олон нийтэд таниулж эхэлсэн. Хөрөнгө оруулах хоёр хэлбэрээр явж байгаа. Хаалттай буюу олон нийтэд ил бишээр явагдаж байсан бол 11 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд нээлттэй болсон. Койны талаар сонирхож байгаа хүн бүр манай http://gercoin.mn сайтаас withepaper-тэй танилцаж, захиалгад оролцож болно.

- “Гэр” койноос хэрхэн ашиг үзэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

Бидний зорьж байгаа гол зүйл гэр койн эзэмшигчид урт хугацаанд тогтмол өгөөжтэй байлгах явдал юм. Нэг барилга баригдах үйл явц нь санхүүгийн чадамжаас хамаараад 16-18 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ урт хугацаанд ашиг хүртэх сонирхолтой хүмүүс нэгдвэл илүү таатай байх болно. Санхүүжилтийн зарцуулалт хөрөнгө оруулалтын хоёр хэлбэр байгаа. Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын нийт 60 хувийг сонгон шалгаруулалтын төслөөр дамжуулаад бүтээн байгуулалт буюу орон сууцны төсөлд санхүүжилт хийгдэнэ. Жишээ нь та өнөөдөр 10 төгрөг оруулсан байлаа гэхэд таны оруулсан мөнгө хоёр жилийн хугацаанд барилга барих үйл явцад оролцоно. Үүн дээр барилгыг барих шаардлагатай бараа материалд зарцуулагдана. Барилгын материалын худалдаа буюу 25 хувийн богино эргэлтэд оруулж улирал тутам ашгийн 60 хувийн ногдол ашиг хэлбэрээр гэр койн эзэмшигчдэдээ өгөөж болгон тараах зорилготой. Хүмүүсээс босгож байгаа энэ дижитал санхүүжилтийн 85 хувь нь барилгын бүтээн байгуулалт болох юм. Ерөнхийдөө бүтээн байгуулалтыг дэмжих төсөл гэж хэлж болно. Сүүлийн үед гарч байгаа токен нь технологи, үйлчилгээний салбар дээр голчлон суурилсан байгаа бол гэр койн бодит бүтээн байгуулалт дээр суурилж байгаагаараа төслийн гол онцлог давуу тал болж байна. Магадгүй иргэд ашиг хүртэж чадах болов уу гэж болгоомжлох шаардлагагүй гол нь урт хугацаанд тогтвортой өсөх боломжийг бид бий болгож чадна.

- Бүтээн байгуулалтын төсөл хэзээ зарлагдах вэ?

Бидний эхний татан төвлөрүүлэхийг зорьж байгаа 20 тэрбум төгрөг бол бүтээн байгуулалт гэх хэмжээд яригдах томоохон хөрөнгө оруулалтын хэмжээ бол бишээ. Манай давуу тал дээр хэлсэнчлэн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтын салбар руу хөрөнгө оруулна. Ингэхдээ тодорхой шалгуур цензурыг тавина. Газрын маргаангүй байх, дэд бүтэц буюу тог, ус, дулаан гэх мэт шаардлагуудыг хангасан төслүүд дээр бид хөрөнгө оруулалт хийх шалгуураа журмаа баталсан байгаа. Хоёр дахь арилжааны дараа үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 12 дугаар сард төсөл зарлагдана. Бид бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x