Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар аймагт өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, тус аймгийн төвөөс урд зүгт 160 километр зайд орших Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газар өчигдөр 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19:31 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдэгдсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.