Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговь салбар нээлтийн урамшуулал зарлалаа 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 6
Сурталчилгаа

Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, хурдан, шуурхай үйлчилгээг шинэлэг, тав тухтай орчинд хүргэх зорилгоор Монгол орон даяар бүх салбаруудаа шинэчлэн, дижитал өнгө төрхтэйгөөр засан тохижуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. 

Энэ оны хувьд нийт 11 салбартаа онцгой өнгө төрхийг бүрдүүлж, зарим байршилд кафе, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тухайлбал Сүхбаатар, Оюутолгой, Хөшигийн хөндий, Баян-Өлгий аймагт тус тусын онцлогтой Lifestyle салбараа нээсэн бол Орхон аймгийн Эрдэнэт салбартаа орчин цагийн минимал өнгө төрхийг шингээсэн дижитал өөрчлөлтийг хийж, хэрэглэгчдээ угтаад удаагүй байна. Тэгвэл энэ удаад бид Дундговь аймгийн салбараа шинэчлэн тохижуулснаа танд танилцуулъя.

 
 
 
 
 
 

Мөн шинэ салбарын нээлтийг зорин ирсэн хэрэглэгчдэдээ зориулан бэлэгтэй урамшуулал зарлажээ.

2021/12/06-2021/12/30-ныг дуустал Дундговь салбараар үйлчлүүлэн, шинэ дугаар, гар утас худалдан авсан, багцаа ахиулсан, HBB, Voo багц, Monpay-н шинэ гэрээ байгуулсан болон 7000₮-ний нэгжийн карт худалдан авсан хэрэглэгчид сугалаат урамшуулалд оролцох эрхтэй болно. 

Сугалааны тохирлыг Дундговь салбарын албан ёсны цахим хаягаар тодруулах бөгөөд хэрэглэгч та дата эрх, интернэт төхөөрөмжөөс гадна Samsung брэндийн ухаалаг гар утасны эзэн болох боломжтой. Бид 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн 18:00 цагт нийт 30 ялагчийг тодруулах болно. 

Бидний өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж, үргэлж хамт байдаг хэрэглэгч танд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.