Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"UB Palace"-т

08:00 цагт  МАН-ын 30 дугаар их хурал эхэлнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд

08:30 цагт Тус шүүхээс "Эрдэм судлалын - Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн тэргүүтэй хүмүүс Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээн авна.

БОАЖЯ-ны Хаан танхимд

10:00 цагт БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны 3 давхарт

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

С.Зориг агсны хөшөө

11:00 цагт Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулганы төлөөлөгчид болон Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.