Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Есдүгээр ангийн хүүхэд нэгийгээ зодож бичлэг хийсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

"Арванхоёрдугаар сарын 3-ны орой БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын дугаар сургуулийн 00-ийн өрөөнд есдүгээр ангийн сурагчийг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна.

БЗД-ийн цагдаагийн газраас сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа" тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлжээ.