Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

PIZZA HUT брэнд нийтийн тээвэрт шинэ жишиг тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 3
Сурталчилгаа

PIZZA HUT брэндийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчийн болон нийтийн тээврийн 20 автобусыг хөдөлгөөнт интернэтэд холбож, суудлын бүрээс, гар бариулуудыг шинэчлэн, орох, гарах хаалганд гар ариутгагч, хогийн сав байрлууллаа. Нийтийн хоолны салбарт жишиг тогтоосон “Pizza Hut” брэнд энэ удаа нийтийн тээврийн үйлчилгээнд стандарт тогтоож, их хотын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж буй нь энэ юм.

 

Ингэснээр цар тахлын үед иргэд автобусаар зорчихдоо гараа тогтмол ариутгаж, цэвэр цэмцгэр орчноор үйлчлүүлж, үнэгүй интернэтэд холбогдох боломжтой боллоо. Тохь тухтай, цэвэр автобусаар үйлчлүүлж байгаадаа иргэд сэтгэл хангалуун байгаа бол оюутан сурагчид датанд санаа зоволгүйгээр интернэт хэрэглэх болсондоо баяртай байна. 

Иргэдийн өдөр тутмын хэрэглээ нийтийн тээвэр нь яахын аргагүй анхаарах ёстой чухал асуудлуудын нэг юм. Цаашид ч автобус компаниуд болон бусад байгууллагууд үүнээс үлгэрлэн, нийтийн тээврийн үйлчилгээг илүү аюулгүй, тохь тухтай болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллаасай гэж уриалж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.