2022/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.08₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
06:00
S26
-8°
07:00
S26
-8°
08:00
S26
-8°
09:00
S26
-9°
10:00
S26
-11°
11:00
S26
-12°
12:00
S26
-12°
13:00
S26
-13°
14:00
S26
-13°
15:00
S26
-13°
16:00
S26
-13°
17:00
S26
-14°

ЭМЯ: Ахмад настай болон вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийг гадаад улс руу аялахгүй байхыг зөвлөж байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Ахмад настай болон 12-оос доош насны хүүхдүүдийг гадаад улс руу аялуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсын нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Үүний үр дүнд манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын тохиолдол одоогоор ес болон аравдугаар саруудтай харьцуулахад 70 орчим хувиар буурсан байна.

Гэрээр хянагдаж байгаа өвчтөний тоо оргил үетэй харьцуулахад 66,000-аас 10,000 болж буурсан бол эмнэлэгт хэвтэж буй өвчтөний тоо 22,000-аас 5,000 болтлоо буурчээ.

Халдварын эндэгдэл ч оргил үетэй харьцуулахад долоо хоногийн дундаж нь 4.5 дахин буураад байгаа.

Вакцины гурав дахь тунд хамрагдах идэвх нэмэгдсэнтэй холбоотойгоор жирэмсэн болон 12-оос доош насны хүүхдүүдийн өвчлөл 2-3 дахин буурсан.

Өөрөөр хэлбэл, гуравдугаар тунд иргэд олноор хамрагдсан нь вакцинд хамрагдаагүй байгаа хүн амын буюу 12-оос доош насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурахад ийнхүү нөлөөлсөн.

ДЭМБ-аас өчигдөр вакцинд хамрагдаагүй болон ахмад настай иргэдийг гадаад улс орон руу аялахгүй байхыг уриалсан.

Манай улсын хувьд, вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүд болон ахмад настнуудыг гадагшаа аялал авч явахгүй байхыг зөвлөж байна.

Хонг Конгийн онгоцны буудлын тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан Омикрон халдвартай хүний эсрэг хаалганд байрлаж байсан хүн халдвар авсан тохиолдол гарсан. Энэ нь тус хувилбарын халдварлаж чадвар маш өндөр гэдгийг харуулж байгаа юм" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/600377667834249
x