Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр нь танилцуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын 37 баг, суурин 173, түр 14 цэг ажиллана. 

Эдгээрт 226 багийн 980 эмч, ажилтан ажиллаж, 12,780 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Түр 14 цэг нь томоохон зах, худалдааны төвд байрлаж буй бол явуулын 37 баг нь их, дээд сургуулиудад ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 81,
  • II тунд 278,
  • нэмэлт сэргээх тунд 8,193 буюу нийт 8,552 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 34.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,971 жирэмсэн эх, 12-15 насны 68,049, 16-17 насны 26,791 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7