Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс хилээ хаахгүй, нислэг хэвийн үргэлжилнэ"

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аялал жуулчлалын салбарын сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын төлөөллүүд УОК-ын Шуурхай штабын төлөөлөлтэй Пүрэв гарагт уулзжээ.

 
Эх сурвалж: МАЖХ

Коронавирусийн шинэ хувилбар бусад улс оронд бүртгэгдэж эхлээд байгаа ч Турк, Тайланд улсад омикрон хувилбарын халдвар гараагүй тул тус улсууд руу хийгдэж байгаа аяллын захиалгат нислэгүүд хэвийн үргэлжлэх юм байна. Монгол Улс хилээ хаахгүй ба нислэг хэвийн үргэлжилж байгаагаас гадна гадаадад байгаа иргэдээ өмнөх шиг гацаахгүй, заавал авчирна гэдэг байр суурийг УОК-ын төлөөлөл илэрхийлжээ.

Одоогоор 26 улсад уг шинэ хувилбар бүртгэгдсэнээс манай улс 10 орныг улаан жагсаалтад оруулж, тэдгээр улсаас ирсэн өөрийн иргэдийг тусгаарлах, гадаад иргэдийг хүлээж авахгүй байх зохицуулалтыг хийж байна.

Харин КОВИД-19-ийн омикрон хувилбар бүртгэгдээгүй улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй буюу ирэнгүүт нь PCR шинжилгээ авч нэвтрүүлэх бодлого барихаа УОК-ын Шуурхайн штабын төлөөлөл аялал жуулчлалын салбарынхантай ярилцаж, ойлголтоо нэгтгэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.