Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хязгаарлан, торгуулийн ял оноов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргав.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. 

Мөн шүүгдэгч Ш.Уртнасанд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах, 23 сая төгрөгөөр торгох, Ш.Доржрагчаад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил гурван сарын хугацаагаар хасаж, таван сая төгрөгөөр торгох, Ц.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.1 сая төгрөгөөр торгох шийтгэл тус тус ногдуулсан байна.