2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
20:00
S29
-15°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°

 "Энэ сард ихэнх нутгаар дулаан байх бол нэгдүгээр сард нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр ахиу тунадастай"

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн цаг уурч Б.Жаргалангаас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар тодрууллаа. 

- Өвлийн гурван сарын цаг агаарын төлөв, температур болон хур тунадас хэр их хэмжээтэй байх талаар мэдээлэл өгнө үү? 

- Агаарын температур арванхоёр болон хоёрдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, харин Орхон, Сэлэнгэ, Туул,Тэрэлж, Хэрлэн голуудын сав газрын нутгуудаар дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Хур тунадас арванхоёрдугаар сард ихэнх нутгаар дунджаас бага байх ба нутгийн баруун өмнөд хэсэг болон баруун болон төвийн бүсийн хойд талын захын сумдын нутгуудаар дунджийн орчим байх төлөв гарсан байна. Цаашлаад нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр, хоёрдугаар сард Алтай, Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орох төлөвтэй байгаа бол нэгдүгээр сард Хангайн уулархаг нутаг болон Орхон Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

- Урьдчилсан төлөвийг сар бүрээр нь дэлгэрүүлэн хэлж өгнө үү?

- Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар -24…-32°C, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр  -8…-16°C, бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг. Энэ жилийн арванхоёрдугаар сард Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх нь. 

Энэ сард орох нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгууд болон Дорнодын тал нутгаар 2-6 мм, бусад нутгаар 0 -2 мм цас ордог бол энэ жилийн арванхоёрдугаар сарын төлөвөөр Баян-Өлгий, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд, Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Булган, Төв, Хэнтийн хойд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. 

Нэгдүгээр сард Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн ихэнх хэсэг болон Улаанбаатар хот орчмоор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас дээр дурдсан хүйтэн байх нутгуудаар ахиу, дулаан байх нутгуудаар бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарсан байна. 

- Цаг агаарын төлөвтэй холбогдуулан малчид иргэдэд зөвлөмж өгнө үү? 

- Дээрхээс харвал арванхоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байгаатай холбоотой өдөртөө агаарын хэм дулаарч цас мөс хайлах, шөнөдөө хүйтэн хонож газар хөлдөх зэргээс халтиргаа хулгаа ихсэх магадлалтай байна. Мөн нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр ахиу тунадастай, хүйтэн байх төлөв гарсантай холбоотой дээрх бүс нутгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид ард иргэдэд анхааруулж байна. 


2022 оны 2, 3 дугаар сарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх
төлөвтэй байна.

 

Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун болон Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 

Гуравдугаар сард агаарын температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.

 

Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хойд болон Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

 

x