Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла $50-ын үнэтэй “Кибер шүгэл” худалдаанд гаргасан нь тэр дороо зарагдаж дуусжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн үйл ажиллагаатай холбоогүй хачин сонин бүтээгдэхүүн санаачилдгаараа алдартай.

Хамгийн сүүлд тус компани $50-ын үнэтэй Cyberwhistle буюу “Кибер шүгэл” худалдаанд гаргасан нь тэд дороо зарагдаж дууссан байна.

Уг шүгэл нь тус компаниас удахгүй зах зээлд гаргах Cybertruck пикап ангиллын автомашинтай ижил загвартай, сайн чанарын зэвэрдэггүй гангаар бүтээсэн юм байна.

Энгийн шүгэлнээс хавьгүй өндөр үнэтэй уг бүтээгдэхүүнийг Теслагийн фэнүүдийн цуглуулгад зориулжээ.

 

Саяхан Apple компанийн компьютерын дэлгэцийн зөөлөн даавуун алчуур $19-ийн үнээр зарагдаж байгаа тухай мэдээлэл хүмүүсийг гайхшируулж байсан юм. Тэгвэл Илон Маск твиттер хуудсандаа “Apple-ийн алчуурт мөнгөө үрээд хэрэггүй. Оронд нь манай шүглийг ав” гэж бичсэн байна.

Энэ жиргээнийх нь дараа кибер шүгэл хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ. Тесла компани үнэтэй шүглээ нэмж нийлүүлэх магадлалтай байна. Cybertruck автомашины хувьд Тесла сая гаруй тооны урьдчилсан захиалга авсан ч зах зээлд нийлүүлэгдэх хугацаа нь 2022 он хүртэл хойшлоод байгаа юм.

 

Эх сурвалж: Engadget