Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Нийтийн тээвэргүй" нийслэл хот

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өглөөний 07:00-09:00, оройн 17:00-20:00 цагт нийтийн тээврийн ачааллын оргил үе тохиож байна. Хичээл, ажил эхлэх, тарах цагт иргэд 30-60 минут автобус хүлээж гадаа зогсох нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Үүнээс гадна сургуулийн 28 автобус үйлчилгээнд гарч байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлж буй. 

Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилжээ. Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулдаг бөгөөд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг богино эргэлтэд гаргаж нэмэлтээр гаргасан байна. Гэсэн ч тухайн үед нийтийн тээврийн хүрэлцээ дутмаг хэвээр байв. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Түгжрэлийг бууруулах ажлын хийсэн судалгааны дүнгээс харвал, иргэдийн 75% нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Харин бодит байдал дээр нийтийн тээвэр тав тухгүйгээс гадна хүрэлцээ нь хангалтгүй хэвээр.

Хүн амын 50 орчим хувь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хот "нийтийн тээвэргүй" хэмээн тодотгож болохоор нөхцөлд хүйтний улиралтай залгаж байна. 

ФОТО СУРВАЛЖИЛГА

2021.11.30-ны 18:00-19:00 цаг МУИС, Багшийн дээд, Өргөө амаржих газрын ойролцоох автобусны буудлууд /Гэрэл зургийг Mpa.mn, Д.Занданбат, И.Номин/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг