Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Токио-2020" олимпын наадамд оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

Токиогийн олимпд улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өчигдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.

Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

"Олимпд оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт"

 
МҮОХ

Энэ үеэр Олимпд оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-УуганОлимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрд олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпд оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үздэг. Тиймээс та бүхэн олимпын наадамд оролцсондоо бахархаж яваарай. Олимпд оролцогчдын холбоо цаашид цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байгааг энэ ташрамд дуулгая” гэв.

Олимпд оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй Үндэсний олимпын хороодыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна.

Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

Олон улсын олимпын хорооны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпд оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ.