Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийг энэ сарын 10-наас зогсоох, их, дээд сургуулийн шалгалтыг ирэх хоёрдугаар сард авах эсэхийг Даваа гарагт шийднэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Урьдчилсан байдлаар

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /арванхоёрдугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.

ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролын байгууллагуудын тухайд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн Даваг гарагт гаргана.
https://fb.watch/9CSjZWigts/

 

Эх сурвалж: БШУЯ