Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг санал болгожээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой. Тус хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байгаа тул эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна.

Омикрон хувилбар дээр Pfizer, Moderna, AstraZeneca зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байгаа. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийжээ. 

Их Британи,  АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна" гэв. 

2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад байна.

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ