Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрсэн иргэдийн 35.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинжуулалтын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь хамрагдаад байгаа аж.

Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 21 хувь нь хамрагджээ. Өссөн дүнгээр 674,925 хүн дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсэн нь насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/9CK-iCSZz1/