Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг хуулийн байгууллага шалгаж, хүүг нь цагдан хорьжээ 

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг http://www.omnogovi.gov.mn/ вэб сайтаас авав.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, түүнийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ гаднын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн байна. 

Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраагийн хүү Б.Наранболдын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сумыг эд мөрийн баримтаар хураан авсныг эх сурвалж хэллээ. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын албан тушаалтнуудыг шалгаж, гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийн бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураасан байна.