Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо хуралдаж, удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилжээ. 

Тэрбээр 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байв.