Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хурлаар, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

"Пума Империал" зочид буудлын хурлын танхимд

11:00 цагт "Оюу толгой" компаниас онцлох сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлнэ.

Ардчилсан намын байранд

11:00 цагт Тус нам 30 жилийн ойн баярын хүрээнд хийх ажлаа танилцуулна.

Шангри Ла зочид буудлын “Ballroom” танхимд

14:00 цагт “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” арга хэмжээ болно. Энэ үеэр Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд, авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавих юм.