Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Урт наслахын тулд эр хүн таны хийж болохгүй үйлдлүүд

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс анх 1992 онд  хүн амаа тоолж, дундаж наслалтыг тооцоолж байжээ.

Тухайн үед эрчүүд дунджаар 60, эмэгтэйчүүд 65 насалж байв. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд дундаж наслалт харилцан адилгүйгээр нэмэгдсэн юм. Өнөө цагт монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 болсон бол эмэгтэйчүүд 76 насалж байна. Хэдийгээр дундаж наслалт нь нэмэгдсэн сайн үзүүлэлт байгаа ч хүйсээс хамааран зөрүү нь ес болжээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд дундаж насны зөрүү тав байсан нь бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Иймд эрэгтэйчүүдийн бие, сэтгэлийн эрүүл мэндийг сайжруулан, дундаж наслалтыг уртасгахын тулд эрчүүдийн амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх талаар сэтгэл судлаачид зөвлөгөө мэдээллийг өгсөөр буй. Ингэхдээ урт наслахын тулд юу хийх хэрэгтэй талаар голчлон зөвлөдөг бол сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хийж болохгүй зүйлийг ийнхүү тайлбарлав. 

Хийхээ зогсоох ёстой долоон үйлдэл:

  • Боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ болих - Эрүүл хүнс хэрэглэх нь биед сайн ч боловсруулсан хүнсний хэрэглээг зогсоохгүй бол үр дүн нь багасах болно.
  • Олон цагаар суух - Ажлын байр болон гэртээ удаан хугацаагаар суух нь хөдөлгөөнгүй амьдралын хэв загварыг бий болгож, олон төрлийн өвчний эх үүсвэр болж болзошгүй.
  • Хэн нэгэн таныг гомдоосон, шархлуулсан бол өшөө хорслын мэдрэмжийг дотроо хадгалахгүй байх - Өшөө хорсол, бухимдал нь зөвхөн бидний биед л явагдаж байдаг тул таны амьдралд муу зүйл хийсэн хүмүүсийг мартах, дахин бодохгүй байж, сайн сайхныг хүсээд орхих нь зөв.
  • Бүх зүйлийг дотроо хадгалахаа болих - Таныг сонсох хүн хэзээд байдаг тул дотроо хадгалж байгаа зүйлээ гаргаж байх.
  • Эрт үхэх айдсаа хаях - Өөртөө нас тогтоож, түүнээс илүү урт насалж чадахгүй байх гэж айдаг бол өөртөө урт наслах зоригийг болгох.
  • Шөнийн нойроо хасахгүй байх - Шөнө долоогоос бага унтдаг бол өдрийн турш зарцуулах эрч хүчээ бүрэн авч чадахгүй гэсэн үг. Эрч хүчтэй, аз жаргалтай байхад шаардлагатай зүйлсийн нэг нь нойр учир шөнө 7-8 цаг заавал унтаж амарч байгаарай.
  • Суралцахаа зогсоохгүй байх - Энэ бол таны амьдралд заавал байх ёстой зүйл. Бидний тархи суралцах зориулалттай. Суралцаж байж бид өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг. Танд долоо хоногт унших ном, сонсох подкаст гэх мэт тогтмол суралцах зүйлстэй, тэднийгээ хуваалцах талбартай байх нь зүйтэй.

ВИДЕО:

https://fb.watch/9Bz_Z6NTAE/