Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал В.В.Герасимов манай улсад айлчилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Батлан хамгаалах яам

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүн 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар угтаж авлаа.

Зочид ЗХЖШ-т ажиллах бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм.

Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхах, Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээгээр айлчлал үргэлжилнэ гэж БХЯ-наас мэдээллээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд:

  1. ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич
  2. Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич
  3. ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович
  4. ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич
  5. ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич
  6. ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович
  7. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс багтжээ.