Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель үдэлтийн хөгжмөөрөө панк дуу сонгосон нь хүмүүсийг гайхшруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Герман улсын үе үеийн канцлерууд албан тушаалаасаа буухдаа тус улсын батлан хамгаалах яамны хашаанаас цэргийн найрал хөгжмөөр үдүүлдэг уламжлалтай.

Ингэхдээ өөрийн хүссэн хөгжмийг захиалж, тоглуулдаг юм байна.

Герхард Шрёдер, Хелмут Коль зэрэг өмнөх канцлерууд Фрэнк Синатрагийн “My way”, Людвиг ван Бетховений “9 дүгээр симфони” зэрэг сонгодог бүтээлүүдийг үдэлтийн хөгжмөөр захиалж байжээ.

Харин ирэх долоо хоногт албан тушаалаасаа буух одоогийн канцлер Ангела Меркелийн сонголт олон нийтийг гайхшируулаад байна.

Ирэх долоо хоногт Герман улсын канцлераар Олаф Шольц томилогдож, Меркелийн 16 жил үргэлжилсэн засаглал өндөрлөх юм. Меркелийн захиалсан эхний хөгжим нь 18 дугаар зууны загалмайн шашинтны сүлд дуулал болох “Grosser Gott wir loben Dich” болжээ.

Меркель бол протестант шашны номлогчийн охин бөгөөд нам нь Христийн Ардчилсан Нам юм. Тиймээс ийм хөгжим сонгох нь ойлгомжтой. Хоёр дахь хөгжим нь өсвөр насныхны хүсэл тэмүүллийн тухай уянгын дуу “Für mich, soll's rote Rosen regnen” болжээ.

Харин гурав дахь хөгжим нь 1970-80-аад оны үед Зүүн Германд алдаршиж байсан Нина Хагены “Du hast den Farbfilm vergessen” хэмээх панк дуу болсон байна.

Уг дуу нь болзоонд явахдаа өнгөт кино биш, хар цагаан кино үзүүлсэн найз залуудаа уурласан бүсгүйн дуу юм. Хэдийгээр улс төрийн цензурт өртөж байгаагүй ч энэ дуу нь коммунист Зүүн Германы уйтгартай, саарал амьдралыг шүүмжилсэн утгатай гэж олон хүн үздэг байжээ. Нина Хаген сүүлд Баруун Герман руу дүрвэж байсан юм.

Меркель ийм дуу сонгосон нь канцлерын ажлыг санаснаараа хийж гүйцэтгэхэд эрэгтэй улс төрчид саад болж байсанд харамссаны илэрхийлэл байж болзошгүй гэж зарим ажиглагчид дүгнэсэн байна.

Эх сурвалж: The Guardian