Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ: Хөндлөнгийн гишүүн сонгон шалгаруулах зар

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Хөндлөнгийн гишүүн сонгон шалгаруулж авна

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд сайн дурын Хөндлөнгийн гишүүн тус тус шалгаруулж авна.

Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны туслах гишүүн, 2005 оноос жинхэнэ гишүүн, 2005, 2010 онуудад Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ юм.

Манай нийгэмлэг хүн бүрд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн боловсрол, тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд манлайлж ажиллах зорилготой. Одоогоор нийт 15 аймагт салбартай, Өсвөрийн 10 төв, нийт 1000 гаруй сайн дурын гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНИЙ ТОО: 3

Хөндлөнгийн гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэй шалгаруулна.  

  1. Эмэгтэй хүйсийн төлөөлөл
  2. 25-аас доош насны төлөөлөл
  3. Нас, хүйс харгалзахгүй

Ерөнхий тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, маркетинг, олон нийттэй харилцах, бизнесийн удирдлага, эрсдэлийн менежмент, эмч, хууль, эрх зүйн мэргэжлийн болон мэргэшсэн хүмүүс байвал давуу тал болно.
  • Бодлогын баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ, дүгнэлт хийх болон удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Тухайн мэргэжлээрээ 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Ял шийтгэлгүй байх

25-аас доош насны залуу гишүүнд тавигдах шаардлага:

  • Жендэр, хүний эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар мэдлэгтэй
  • Тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, маркетинг, олон нийттэй харилцах, бизнесийн удирдлага, эрсдэлийн менежмент, эмч, хууль, эрх зүйн чиглэлээр сурсан эсвэл суралцаж байгаа бол давуу тал болно.  

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХӨНДЛӨНГИЙН  ГИШҮҮНИЙ ТОО: 1

Тавигдах шаардлага:

  • Хяналт үнэлгээ хийх ур чадвартай
  • Шийдвэр гаргах үйл ажиллагаанд үнэн бодит мэдээллээр хангах ур чадвартай
  • Мэдээлэл боловсруулах, тайлагнах, үнэн зөв мэдээллээр хангах, явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийх чадвартай
  • Нийгэмлэгийн санхүүгийн болон эрх зүйн хяналт шалгалтыг хэрэгжүүлж дүгнэлт зөвлөмж гаргах чадвартай байх
  • Удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчилгүй байх

Бүрдүүлэх материал:

  • Нийгэмлэгийн “Удирдах зөвлөлийн дэргэдэх Сонгуулийн хороо”-ны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Ажил байдлын тухай тодорхойлолт
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт, сертификат
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг
  • Ял шийтгэлгүй эсэх лавлагаа

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 13-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.  

Хүлээн авах хаяг: Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн оффис, Peace tower 9 давхарт 909 тоотод хүлээн авах ба cselenge@mfwa.mn хаяг руу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.

Утас: 70183514, 88020284

info@mfwa.mn
www.mfwa.mn
fb.com/Mfwa.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.