Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн ₮1.2 тэрбумын хөрөнгөөр 45 ЕБС-д цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулах иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. 

Мэдээлэлд "Манай улсын хувьд хоёр жилийн хугацааны хичээл, сургалтын агуулгын алдагдлыг нэг жилд бүрэн арилгах боломжгүй бөгөөд олон улсад тооцож байгаа аргачлалаар тухайн нэг сурагчийн хувьд дор хаяж 1-1.5 жилд судлах агуулгыг бүрэн судалж чадаагүй, сурлагын хоцрогдолд орсон байж болзошгүй гэсэн тооцоог салбарын яамнаас хийсэн.

Теле, цахим хичээлийн үргэлжлэх хугацаанд тавигдах шаардлагаас үүдэн тухайн хичээлийн агуулгыг танхимд судлах хугацааны 20 орчим хувьд багтаан сурагчдад хүргэсэн нь сурлагын хоцрогдолд нөлөөлж байна. Мөн энэ оны гуравдугаар сард багш нараас авсан асуулгаар судалгаанд хамрагдсан багш нарын 92.5 хувь
нь сурагчдын сурлагын хоцрогдлыг 40-50 хувьтай гэж үзсэн байна. Үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож, түүгээр дамжуулан бүх нийтэд зoриулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг 2021 оны зургаадугаар сараас эхлэн хөгжүүлж, 
байна.

MEDLE.mn платформ нь Монгол Улсын өнцөг булан бурд ажиллаж, амьдарч байгаа шилдэг багш нарын бэлтгэсэн цахим хичээлийг сурагч орон зай, цаг хугацаанаас ул хамааран үзэх боломжийг олгох, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий цахим сургалтын цогц систем юм. Уг платформ нь
сурагчийн сурлагын хоцрогдлыг нөхөхөд дэмжлэг үзүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй болгох, илүү хурдацтай, чанартай байх шийдлүүдийг нэг дор агуулж
байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ платформд нэг сая гаруй иргэн хандсан байна. 

Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлийн
боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Хичээлийн хоцрогдол арилгахад 2021-2023 онд 373 тэрбум төгрөг шаардлагатай

Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр аймаг, сум, дүүргийн сургуульд сурч байгаагаас ул хамаарч ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлээ улсын шилдэг багш нараас сонгон сургалтын нэгдсэн платформоор судлах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд ахлах сургуулийг хөгжүүлэх, ахлах ангийн сонгон судлах хичээлийн чанарыг сайжруулахад ахиц гарахаас гадна байршлаа ус ул хамаарч ахлах ангийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэжээ. 

Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдах тооцоотой байгаа бөгөөд
НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газар,
Швейцарын хөгжлийн агентлаг, Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зон зэрэг олон улсын байгууллагууд дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран
ажиллаж байгааг дурдсан байна. 

Цар тахлаас үүдсэн хугацааны болон агуулгын хоцрогдол, нэн ялангуяа бага, дунд ангийн тухайд зөвхөн танхимаар хичээллэж, багш сурагч хоёул өдөр
бүр нуур туулан харилцаж байж нөхөх, арилгах нь хамгийн зөв шийдэл болохыг өнөөгийн бодит байдал бидэнд харуулж байна. Иймээс танхимаар хичээллэх
боломжийг цаашид улам бур нэмэгдүүлэхэд 3асгийн газраас онцгой анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлжээ.

МЭДЭЭЛЭЛ: