Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнцвэртэй эрүүл хоол гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 29
Сурталчилгаа
 

Мэргэжлийн хоол зүйч Маргарита танд зөвлөж байна.

Тэнцвэртэй эрүүл хоол гэдэг нь:

1. Таны өдрийн илчлэгийн хэмжээ биед тань тохирсон зохистой хэмжээтэй байх.

2. Таны идэж байгаа бүтэн өдрийн хоол МАКРО шимт тэжээлийн тэнцвэртэй буюу уураг, өөх тос, нүүрс усны зөв хуваарилалттай байх.

Өөрөөр хэлбэл калори болон шим тэжээлийн харилцаа нь хүн болгоны хүйс, нас, амьдралын хэв маяг, бодисын солилцооны хурд, нойр, муу зуршил зэргээс хамаардаг.

 

Гэхдээ дундаж харьцаа бол дараах хуваарилалттай:

  • Илүүдэл жингээсээ салмаар байвал таны уураг, өөх тос болон нүүрс усны харилцаа нь 20-25% нь уураг, 30% нь өөх тос, 50% нь нүүрс ус
  • Булчингийн массыг нэмэгдүүлэх зорилготой байвал мэдээж калорийн профицит буюу илчлэг илүү их авах хэрэгтэй. Нэмээд үүний 30-35% нь уураг, 25-30% өөх, 45-55% нүүрс ус байх хэрэгтэй.

Эрүүл тэнцвэртэй хооллолт бол өдрийн 5-6 хоолноос бүрддэг бөгөөд өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолноос гадна өдрийн турш 2-3 зууш буюу snack багтдаг.

 

Дараах зөвлөгөөг хадгалаад аваарай

  • Мэдээж өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол хэмжээгээрээ болон илчлэгээрээ мөн бага байх;
  • Бусад хоолтой ижил эрүүл, зөв орц найрлагатай, ашигтай шимт  тэжээл агуулсан, хоосон калоригүй хүнс байх;
  • Таны өдрийн илчлэгийн нормд багтсан байх хэрэгтэй  /Хэрэв та 3 гол хоолоороо 70% ккал авахаар байгаа бол 2 зуушиндаа 30% үлдээгээрэй. Нийт хэмжээндээ шингэн калорийг бүү мартаарай! 1 халбага элсэн чихэртэй 1 аяга латте кофе  350 ккал, гэтэл таны өдрийн хоол 400-450 ккал-тай байх шаардлагатай шүү/
  • Хоол хоорондын (зууш байна уу, хоол байна уу бүгд хоол гэж тооцогдоно) хугацаа 2-2.5 цаг байх ёстой гэдгийг санаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.