Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажиллаж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМ-ийн сайдын тушаалын дагуу Улаанбаатар хотод буусан онгоцнуудын зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа ажээ. Түүнчлэн ЭМЯ-ны шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна. 

 
ЭМЯ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэсэн билээ.

Бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Германд бүртгэгдээд байна.