Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд КОВИД-19-ийн 486 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 486 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 

  • 291 нь нийслэлд
  • 195 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,640
  • хүндэвтэр 3,124
  • хүнд 860
  • нэн хүнд 109 хүн байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 252  нь жирэмсэн эх, 1,313 нь хүүхдүүд байгаа юм.

 
Дэлгэрэнгүй мэдээллийг COVID-19 хуудсаас авна уу.