Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: КОВИД-19-ийн дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

КОВИД-19-ийн дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэгийн талаар Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, УГТЭ-ийн захирал, дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир нар мэдээлэл өгч байна. 

  • Ковид-19-ийн хүнд хэлбэр, хатгаагаар өвдсөн хүмүүс урт хугацаанд зайлшгүй эмчийн хяналтад эмчлэгдэх шаардлагатай.
  • 2-3 сар буюу ур хугацаанд үргэлжилж байгаа коронавирусийн халдварын дараагаар мэдрэл сульдлын хам шинж, нойргүйдэх, сэтгэл түгших, зүрх дэлсэх, амьсгаа давчдах, цээжээр өвдөх зэрэг зовуурууд голлож байна.
  • Эрүүл мэндийн байгууллагууд дээр ирж үйлчилгээ Эмчилгээ авч буй хүмүүсийн ерөнхий чиг хандлагыг харвал уушги буюу амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн шинжүүд давамгайлж байна. Мөн зүрх судасны чиглэл нь өндөр эрэлт шаардлагатай үзлэг оношилгоо хийгдэж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагууд дээр ирж үйлчилгээ Эмчилгээ авч буй хүмүүсийн ерөнхий чиг хандлагыг харвал уушги буюу амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн шинжүүд давамгайлж байна. Мөн зүрх судасны чиглэл нь өндөр эрэлт шаардлагатай үзлэг оношилгоо хийгдэж байна.
  • Зүрх судасны өвчин дэлхий дээр тулгамдсан асуудлын нэг байсан. КОВИД-19-ийн халдвар авсан иргэдийн 50-аас дээш хувь нь зүрх судасны системийн талаас ялангуяа зүрхний хэм алдагдах зовуурь илэрдэг гэх судалгаа гарсан. Нийт эмчлүүлэгчдийн 10 гаруй хувьд зүрх судасны өвчлөлийн хүндрэл гарч байна. Үүний 50 гаруй хувь нь суурь өвчтэй хүмүүс байгаа юм
  • Коронавирусийн халдварын улмаас зүрх судасны системийн талаас гарч байгаа дийлэнх хүндрэлийн ихэнх хувийг зүрхний хэм алдагдал эзэлж байна.
  • Зүрхний цохилтын тоо цөөрөх гэдгийн цаана маш олон төрлийн хэм алдагдал байдаг. Тэгэхээр зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн бичлэг хийлгэж амь насанд нь аюултай өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлох шаардлагатай.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/592361982028656